2023.03.20

Мандал сумын хэрх тосгоны эрүүл мэндийн төвийн шүдний кабинетыг тохижууллаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойргийнхоо иргэдийн эрүүл мэнд, эмч, эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн салбарын асуудалд анхаарал хандуулж ажилладгийн нэг үр дүн нь Хэрх тосгоны Эрүүл мэндийн төвийн шүдний кабинет юм.

Өмнөх удаад кабинетын үйл ажиллагааг эхлүүлж байсан бол энэ удаа шаардлагатай зөөврийн компьютер, багаж хэрэгслийн зориулалтын хадгалах сав зэргээс эхлээд тохижилтын асуудлыг бүрэн шийдвэрлэлээ.

Шүдний кабинет ажиллаж эхэлснээс хойш 500 гаруй иргэнд амын хөндийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ. Мөн явуулын эмчилгээний тоног төхөөрөмжөө ашиглан малчдадаа үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа юм байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn