Таван толгойн ордоос 9.8 сая тонн нүүрс олборложээ
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Бямбацогт, Д.Ганхуяг, Г.Занданшатар нар "Таван толгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул судалгаа хийж, ордын нөөцийг тооцож, Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, улсын эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлсэн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг гишүүд өнгөрсөн баасан гаригийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар сонслоо.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр "Таван толгойн ордыг ашиглах урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг ОХУ-ын ГИПРОШАХТ институт 1990 онд боловсруулсан ба нийтдээ 6.42 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ажээ. Үүнээс коксжих нүүрс 1.8 тэрбум буюу 28 хувь, үлдсэн 4.6 тэрбум буюу 72 хувь нь эрчим хүчний нүүрс байна. Таван толгой ордод ашиглалтын тусгай есөн зөвшөөрөл олгожээ. Харин хайгуулын таван тусгай зөвшөөрлийг "Энержи Ресурс" ХХК эзэмшиж байгаа гэнэ. "Таван толгой" ХК-ны 2009 оны есдүгээр сарын байдлаар нийтдээ 9.8 сая тонн орчим нүүрс олборлосон байна.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Төрийн өмчийг эзэмших, ашиглах харилцааг зохицуулж чадалгүй ирснээс болоод бидний өмчийг өөр хүмүүс захиран зарцуулаад яваад байна. Энэ харилцааг цаашдаа яах бэ. Фрийдланд Монгол Улсын төрийн өмчөөр мөнгө хийгээд байна. Лицензийг авсан хүн доорхи улсын баялгийг болгоод авчихдаг. Эзэмшил ашиглах, захиран зарцуулах энэ чигээрээ яваад байх юм уу. Би өөрсдөө мэдээгүй байхад олон улсын зах зээл дээр эргэлдээд тэнд хүмүүс мөнгө хийгээд байгаа юм биш үү" гэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Таван толгойн асуудлаар Засгийн газар тусад нь бодлого боловсруулан оруулж ирэн УИХ-аар шийдвэр гаргуулна" гэсэн хариулт өгөв.
УИХ-ын гишүүн Х.Баделхан Таван толгойгоос борлуулж буй нүүрсний үнэ зах зээлийн шаардлагын хэмжээнд хүрч байгаа" эсэхийг лавлахад Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга 'Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний үнэ 50 ам.доллар байгаа. Тухайн cap сардаа шинэчлэгдэж байдаг" гэснээс өөр тайлбар хийхгүй байв.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Таван толгойд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Өнөөдрийн ханшаар тэр-хүү гаргасан хөрөнгө 37 тэрбум төгрөг болоод байгаа. Гэтэл Оюутолгойд гадны хөрөнгө оруулалтаар хийсэн хайгуулын гаргасан хөрөнгийг 400 тэрбум гэж тогтоосон. Монголчуудынх болохоор бага байдаг хэрэг үү" гэхэд Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан "Энэ асуудлыг судлаад явж байгаа" гэсэн хариулт л өгч байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр "Таван толгойн ордод олборлолт хийж буй компани барилгын жижиг техник ашиглаж байсан. Зөвшөөрлийг хянадаг байгууллага юу хийж байна вэ. Ийм техникээр ашиглахаар өртөг зардал маш өндөр гарна. Түүнээс харахад хилээр гарч буй эцсийн бүтээгдэхүүний үнэ хяналтгүй байгаа нь ойлгогдож байна" гэхэд дэд сайд Б.Ариунсан "Техникийн хувьд өмнөх дөрвөн жилийн түвшингээс дээрдэж байна. Өмнө ашиглаж байсан техник дотор бага оврынх байсан. Сүүлийн хоёр жилд уул уурхайн том оврын техник нэмэгдэж байна. Таван толгойн нүүрсний ордыг тойрсон уул уурхайн компаниуд Хяналтын албанаас тавьж буй шаардлагыг хангахгүй зүйлүүд байгаа. Тодорхой шалгалтуудыг хийж үүрэг өгч байгаа" гэлээ.
Энэхүү асуудлын дараа УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Батбаяр нараас "Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар. УИХ-ын гишүүн З.Энхболдоос 'Ховд ай«»-гийн Дарви сумын нутагт орших "МОЭНКО" ХХК-ийн Хөшөөтийн нүүрсний ордын талаар" Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хандан тавь асуулга"-ын хариултыг сонсов. УИХ гишүүн З.Энхболд Хөшөөтийн нүүрсний ордын талаар хэд хэдэн асуулт тавив. Энэ уурхайг ямар учраас стратегийн ордод хамаагүй юм бэ, Хөшөөтийн уурхайн тусгай зориулалтын үйлдвэр зам тавьж байгаа талаар л Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан уг уурхайг ямар учраас стратегийн ордод хамруулсан тухайгаа тайлбарласан юм. УИХ-ын 2007 оны хоёрдугаар capын ны өдрийн 27 дугаар тоот "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" тогтоолоор нийт 15 ордыг нэгдүгээр хавсралтаар, 39 ордыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан. Уг тогтоолын хавсралтад орох ордын жагсаалтыг Үйлдвэр худалдааны яамны Эрдэс баялгийн мэргэжилтний зөвлөлийн хурлаар баталсан нөөцийн хэмжээнд үндэслэн гарсан. Үүнд Хөшөөтийн уурхай орд ороогүй гэв.
"Хөшөөтийн нүүрс тээвэрлэлтийн замын байгууламжийн 2007 онд эхэлсэн. Хөшөөтийн нүүрсний орд нь Хөшөөтийн уурхайг Хятадын хилийн Ярантын боомт холбосон. Энэ зай нь ойролцоогоор 340 км. Замын далангийн байгууламж, үндсэндээ дуусаад байна. 2009 онд 40 орчим км замыг замыг цемент, туслах материалаар хольцтой тогтворжуулагчаар хучиж, дээр нь асфальтаар хучин давхар хучилттай хүнд даацын зам болгоод байна. 2010 онд зам бүрэн хэмжээгээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм билээ” гэж гишүүний асуултад хариулж байв.