Сар шинийн мэндчилгээ
2023.02.21

Сар шинийн мэндчилгээ

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Дорноговьчууд Та бүхэндээ XVII жарны Усан туулай жилдээ хотол олноороо эрүүл энх, түвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, ирэх цагийн сайхныг бэлэгдэн алд цэнхэр хадаг өргөн золгоё.

Усан туулай жилийн босгон дээр Дорноговь аймаг маань 21 аймгийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр хоёр дахь жилдээ ТЭРГҮҮН байр эзэлж байна.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас төрийн түшээд бид иргэдээ хүндэтгэсэн, тэдний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор олон нийтийн санаа бодлыг тусгасан хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж байна.

  • УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган хуулийн дагуу ажлын 78 хоног хуралдаж, 256 асуудал хэлэлцлээ.
  • Үүнээс тодотговол, Эмийн чанар, Хилийн боомт, Хөгжлийн банкны асуудлаар нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа.
  • “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй хоёр дахь том төсөл Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр зам, үйлдвэр, Замын-Үүдийн хилийн боомтыг ашиглалтад оруулж, Газрын тос боловсруулах, Хар төмөрлөгийн цогцолбор, Алтанширээт аж үйлдвэрийн парк зэрэг томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна.
  • 2023 оны улсын төсөвт 36 тэрбум, орон нутгийн хөгжлийн санд 22.5 тэрбум төгрөгийг Дорноговь аймагт батлууллаа.
  • Түүнчлэн хүнсний хангамжийг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 2 тэрбум бүхий “Шинэ хөдөө” төслийг орон нутагтаа хэрэгжүүлнэ.
  • Дорноговиос Монгол улсын “Гавъяат малчин”-аар Хатанбулаг сумын иргэн Шарнайн Чинбат маань тодорч, Монгол Улсын аварга малчин 7, Алтан төлийн эзэн 11 төрөн гарсан баярт мэдээг дуулагахдаа таатай байна
  • Дорноговьчууд маань мал сүргээ 200мянган толгойгоор өсгөж, 2.9 сая толгой мал тоолууллаа.
  • Малчин түмэн маань малынхаа чанарыг дээшлүүлж, улсын хэмжээнд хөдөө аж ахуйн тэргүүлэгч аймаг гэдгээ батлан харууллаа.
  • Бид бүхэн хийж бүтээснээ улам бэхжүүлэн томоохон бүтээн байгуулалтуудыг түүчээлж, эх орны нийгэм эдийн засагт хувь нэмэр оруулсан төслүүдийг хэрэгжүүлэн ажиллах болно.

Ингээд Монгол Улсын хөгжлийн зангилаа Дорнын говь нутгийн ард иргэд Та бүхэн маань сайхан шинэлээрэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ТӨМӨРТОГООГИЙН ЭНХТҮВШИН