Төрийн хэмнэлтийн хууль батлагдсанаар орон нутгийн цагдаагийн байгууллагын төсвийн зардал 2-3 дахин багассан гэдгийг хэлэв
Улсын Их Хурлын Чуулган завсарласантай холбоотой УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тойрогтоо ажиллаж байна.
Тэрээр “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад цахимаар Цагдаагийн газрын 25 цэгээс 168 алба хаагч, ОБГ-ын харьяа Бор-Өндөр сумын Онцгой байдлын хэлтэс, Бэрх дэх Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адарга суман дахь эрэн хайх аврах салбар, Жаргалтхаан суман дахь эрэн хайх, аврах бүлгийн албан хаагчид нэмэгдэн оролцож нийтдээ 300 гаруй алба хаагчдад мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг нь сонссон юм.
Энэ үеэр Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжсэнээр Цагдаагийн газрын хувьд байгууллагын ажилчдын цалингийн төсвөөс бусад зардал 2021, 2022 онтой харьцуулахад 2-3 дахин багасаж батлагдсан, тогтмол зардлаасаа зөвхөн цахилгааны зардлыг төлж, оны эхнээс өр үүсэх магадлалтайг хэлэв.
Мөн тэд сумдын цагдаагийн хэсгийн төлөөлөгчийг бэлэн бус торгуулийн машины /police reader/ системийн сунгалт хийх 7 сая төгрөгийн дэмжлэгийг орон нутгаас хүссэн бол УИХ-ын гишүүдээс энгэрийн камер, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр контент бэлтгэх компьютер шаардлагатай гэснийг уг хүсэлтийг хүлээн авч, тойргийн гишүүдтэйгээ зөвшилцөн шийдвэрлэхээ УИХ-ын гишүүн Ц.Идэрбат илэрхийллээ.
ОБГ-ын алба хаагчид ипотекийн зээлийг 6 хувь болгох боломж, Бор-Өндөр сумын ОБХ-ийн байрны асуудал, залуу гэр бүлд зориулсан газар олголт, хөнгөлөлттэй орон сууцанд хамрагдах нөхцөл боломжийн талаар асуулт асууж, санал хэлэв.
Аймгийн Онцгой байдлын газар орон нутгийн төсвийн хөрөнгөөр гал унтраах болон шуурхай албаны авто машины бэлтгэл бэлэн байдлыг хангах авто машины тавиуланг шинээр ашиглалтад аваад буйгаа мөн үеэр харууллаа. Тус граж, байгууламж нь авто машины угаалга цэвэрлэгээ хийх зориулалтын зогсоол, засвар үйлчилгээ хийх яам зэрэг техникийн нөхцөл, стандартын шаардлага хангасан гэдгээрээ давуу талтай гэв.
Холбоотой мэдээ
2024.10.28
2024.10.22
2024.10.22