2023.01.05

Ц.Даваасүрэн: Гадаад дахь зах зээлд үнэт цаас гаргах асуудалд сайтар анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2023-01-05/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Одоогийн банк байгуулах асуудлыг Хөгжлийн банк шиг болгохгүйн тулд анхаарах хэрэгтэй. Ялангуяа баталгааны асуудал, мөн гадаад зах зээл дээр үнэт цаас гаргана гэж байгаа, үүн дээр хяналттай хандах ёстой. Монголбанк өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкин дээр хяналтаа маш муу тавьсан. Баталгаа нь ямар байсан бэ? Холбогдох журмаар зохицуулна гэж байна. Гэтэл ирээдүйн хөрөнгөөр баталгаа гаргана гэсэн. Гэтэл баахан хувьцаа гаргаад улсаа өрөнд оруулах вий. Ахиад Хөгжлийн банк болгож болохгүй шүү.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn