Хоёр баримт бичгийн төсөл дээр түншлэгч талуудаас санал авах уулзалт хийлээ
2022.12.22
Хөдөлмөр эрхлэлт

Хоёр баримт бичгийн төсөл дээр түншлэгч талуудаас санал авах уулзалт хийлээ

МАОЭНХ нь Европын Холбооны санхүүжилттэй НҮБХХ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн дэмжлэгтэйгээр "ААНБ-ын түвшинд эрсдэлд суурилсан хөдөлмөрийн хяналтын тогтолцооны хүрээнд хүлээх үүрэг, хариуцлагын матриц" болон "ААНБ-ын хөдөлмөрийн хяналтын тогтолцооны өөрийн үнэлгээний хуудас"-ыг боловсруулан гаргасан болно.

Уг хоёр баримт бичгийн төсөл дээр түншлэгч талуудаас санал авах уулзалтыг 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг уулзалтанд ХНХЯ, НМХГ, МХЕГ, МҮЭХ, МАОЭНХ-ны төлөөлөл нийт 20 гаруй хүн оролцож, санал бодлоо хуваалцлаа.