2022.12.05
Хүний эрхийн Үндэсний комиссоос уриалга гаргалаа
Нүүрсний хулгайчид улсын их хэмжээний мөнгөн орлогыг шамшигдуулсан хэргийг иргэд эсэргүүцэн жагсаж байна. Иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх энэхүү жагсаал, цуглаантай холбоотойгоор Хүний эрхийн Үндэсний комиссоос уриалга болоод анхааруулыг гаргав.
Иргэд төсвийн болон баялгийн хулгайг эсэргүүцэж, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг зарлаж, асуудлыг шийдвэрлэхийг шаардсан юм.
ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ, 1З дугаар зүйл. Жагсаал, цуглаан, түүнд оролцогчдыг хамгаалах
- Нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий байгууллага нь энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэй.