ЗТХЯ: Зам дагуу үйлчилгээний цогцолбор барихад санал илгээж, хөрөнгө оруулах сонирхолтой хэн бүхэнд нээлттэй
2022.11.29

ЗТХЯ: Зам дагуу үйлчилгээний цогцолбор барихад санал илгээж, хөрөнгө оруулах сонирхолтой хэн бүхэнд нээлттэй

Манай улсын 21 аймаг, 110 сум 7300 км хатуу хучилттай авто замаар холбогдоод байна.

Харин одоо бидэнд олон улсын стандартад хүрсэн зам дагасан үйлчилгээ дутагдалтай байгаа юм. Зам дагуу үйлчилгээний цогцолбор дутмагаас зорчигчид ая тухгүйн дээр байгаль орчны бохирдол ч нэмэгдсээр л байна.

Тэгвэл авто зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд та бүхнийг урьж байна.

Зам дагуу товлосон газар, тогтоосон цэгүүдэд хүнсний дэлгүүр, зочид буудал, авто засвар, шатахуун түгээх станц, хоолны газар, боловсон ариун цэврийн өрөө бүхий үйлчилгээний цогцолбор байгуулж өсөж дэвжих боломжийг бид нээж өгье.

Ийм цогцолбор барих саналаа ирүүлж хөрөнгө оруулах сонирхолтой хэн бүхнийг манай Зам, тээвэр хөгжлийн яам дэмжин ажиллах болно

Зам дагаж хөгжил гэдэг. Хувийн хэвшилтэйгээ түншилж хөгжье, дэвжье