2022.11.16
"Хан Хэнтий" чуулгын уран бүтээлчид Төрийн ордонд зочиллоо
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ардын дуу, бүжгийн "Хан Хэнтий" чуулгын уран бүтээлчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, дурсгалын зураг татууллаа.
Тус чуулгын 50 уран бүтээлч, ажилтнуудын хамт “Шилдэг бүтээл– Шилдэг уран бүтээлч-2022” улсын уралдаанд оролцож яваа үеэрээ ийнхүү уулзаж буй. Тэдэнд тойргийн гишүүдийн ажил, УИХ-ын үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газрын онцлог шийдвэрийн талаар, Хэнтий аймгийн төсөвтэй холбоотой мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг нь хүлээн авлаа.
Уран бүтээлчдийн зүгээс ирэх онд тохиох Хан Хэнтий чуулгын 40 жилийн ойн үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, тус чуулгын ахмад уран бүтээлч гавьяатуудад туслалцаа үзүүлэх хүсэлт, мэргэжлийн соёлын байгууллагын уран бүтээлчдэд 5 жил тутамд урамшуулал олгох зохицуулалтыг хуульд тусгахад анхаарч ажиллах санал уламжлав.