
2022.11.14
Баянгол дүүргийн ЕБС-ийн 6 сурагч Солонгос улсад суралцана
БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа дүүргийнхээ боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулан ажилладаг билээ.
Энэ хүрээнд БНСУ-ын Ханбад их сургуулийн хэлний бэлтгэлд суралцах эрхийг 6 сурагч хүртсэн байна.
Тодруулбал 100 хувийн тэтгэлэг буюу 11.500.000 төгрөгөөр
- 113-р сургуулийн 12а анги Б.Анужин
- ОУЦС- ийн 12а анги А.Энхжаргал
70 хувийн тэтгэлэг буюу 8.050.000 төгрөгөөр
- Сэтгэмж сургуулийн 12а анги Б.Дөлгөөн
- 38-р сургуулийн 12:3 ангийн Т.Анужин
50 хувийн тэтгэлэг буюу 5.750.000 төгрөгөөр
- "Монгени" сургуулийн 12 в анги Б.Бат-Оргил
- 40-р сургуулийн 12 г анги М. Номин-Эрдэнэ нар тус тэтгэлэгийн эзэд болжээ.