2022.11.11
Цахим гадаад паспортыг ашиглан хилээр 15 секундын дотор нэвтрэх боломжтой болно
"Монгол Улс цахим буюу и-паспортгүй улс. Дэлхийн ихэнх орон цахим паспорттой болж, иргэддээ олгож эхэлсэн. Гадаад паспорт цахимжсанаар улсын хилээр нэвтрэх, орох гарах асуудал хурдсах бөгөөд цахим гарц буюу e-gate-ээ ашиглаад 15 секундын нэвтрэх боломжтой болно. Бусад улсын иргэд ч манай хилээр богино хугацаанд нэвтэрнэ.
Цахим паспортыг чиптэй болгох бэлтгэл ажил хангагдсан. УБЕГ-т цахим гадаад паспортын хэвлэх үйлдвэр нь ороод ирсэн. Одоо программ хангамжийн асуудал шаардлагатай байгаа юм. Олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын тавьж буй шаардлагын дагуу лицензтэй программ хангамж худалдан авснаар үйлдвэр нь ашиглалтад орно. Гэхдээ энэ асуудлыг шинээр хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй урсгал зардал буюу сайдын багц дотроо зохицуулалт хийж байгаа асуудал. Ингэснээр ирэх оноос Монгол Улсын иргэд маань цахим гадаад паспорттой болох боломж бүрдэх юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn