2010.02.01

Таван толгой дахь төрийн эзэмшлийн хувь Засгийн газрын гэрээгээр үгүй болжээ

УИХ-ын зарим гишүүдээс Таван толгойн талаар тавьсан асуулгын хариуг өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын цагаар сонсов. ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарын мэдээлж байгаагаар Таван толгойн орд нь техник, эдийн засгийн урьчилсан үзүүлэлтээр нийтдээ 6.42 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс коксжих нүүрс 1.8 тэрбум буюу 28 хувь, үлдэх 4.6 тэрбум буюу 72 хувь нь эрчим хүчний нүүрс аж. Ордын талбай 71754 га газрыг хамарч байгаа бөгөөд нийт есөн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байнн. Харин хайгуулын таван тусгай зөвшөөрлийг «Энержи Ресурс» ХХК эзэмшиж байгаа нь 70569 га газрыг хамарч байгаа аж.

6.4 тэрбум тонн нөөцөөс 9.8 сая тонныг олборложээ

1967 оноос олборлолт хийж эхэлсэн Таван толгойн уурхайгаас 2009 оны есдүгээр сарын байдлаар нийт 9.8 сая тонн орчим нүүрс олборложээ. Тус уурхай 1967-2004 онд нийт 2.45 сая тонн, жилд дунджаар 40-60 мянган тонн нүүрс олборлож аймаг, орон нутгийн хэрэгцээг хангаж, 2005 оноос эхлэн нүүрс экспортолжээ. 2005-2009 онд 7.35 сая тонн орчим нүүрс олборлосон байна.  «Энержи ресурс» ХХК нь 2009 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлж, 2009 онд 1800 мян.тн нүүрс олборлох уулын ажлын төлөвлөгөө батлуулсан ажиллаж байгаа аж. Тавантолгойн орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч «Эрдэнэс МГЛ» ХХК, «Дайцүки» ХХК-иуд одоогоор олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байна.

Таван толгойг олон хувааж ашиглах зөвлөгөө өгчээ

2005-2009 онд 7.35 сая тонн орчим нүүрс олборлосон «Эрдэнэс МГЛ» ХХК нь өнгөрсөн оны есдүгээр сард «Норвест» компанитай гэрээ байгуулж, зөвлөх үйлчилгээ авч байгаа    Зөвлөх компани «Таван толгойн ордын нүүрсний нөөц нь нэгээс илүү уурхайн үйл ажиллагаа явуулах боломжтой» гэдэг зөвлөмж өгөөд байгаа аж. Ордын хамгийн үнэ цэнэтэйд тооцогдох Цанхийн талбайг бие даасан блокуудад  хуваан ашиглах боломжтой, блокууд нь уурхайн үйл ажиллагаанд хэрэгтэй дэд бүтцийг байршуулах бүрэн боломжтой гэж «Норвест» компани үзсэн байна. Харин гишүүд үүнд эргэлзэж байгаа нь илт байв. Стратегийн ийм том ордоо олон хэсэг болгож тасдаад, үр ашиггүй болгочихно гэж болгоомжлох гишүүд цөөнгүй байлаа.

Засгийн газрын гэрээ хууль зөрчих үндэслэл үү

Улсын төсвийн хөрөнгөөр хай-гуул хийсэн ордын «Ухаа худаг»-ийн хэсэг буюу нийт ордын дөрвөн хувийг «Энержи Ресурс» компани эзэмшин олборлолт явуулж байгаа. Харин өнөөдрийн байдлаар дөрвөн хувь нь 12 хувьд хүрчихсэн байна хэмээн хувийн компани төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг эзэмшиж, төрийн оролцоогүй үйл ажиллагаа явуулж байгааг шүүмжлэх гишүүд ч байлаа.  Гишүүн Л.Гүндалай “Энэ ордыг яахаараа хувийн компанид өгдөг юм. Ашигт малтмалын лиценз хуйвалдан авч, ард түмний хөрөнгийг авчихаад байна шүү дээ. Энд нэг ч сайд байхгүй байна. Хариуцлага тооцдоггүй юм уу» хэмээн бухимдаж байв. Гишүүн Н.Батбаяр мөн «Ухаа худаг»-ийн хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа «Энержи Ресурс» компани стратегийн ордод төрийн оролцоогүй үйл ажиллагаа явуулж байгааг шүүмжилж байлаа. Тэрээр «Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн газарт хувийн компани олборлолт явуулж байгаа. Энд төрийн оролцоо байх ёстой биз дээ» гэхэд ЭБЭХ-ний дэд сайд Д.Ариунсан «Энэ чинь гэрээтэй юм биш үү» гэж байлаа. Түүний хариултад эгдүүцсэн гишүүд   «Засгийн  газар  гэрээгээр Монголын хоёр том толгойн нэг болох энэ ордод гадны томоохон 11 компани өрсөлдөж буй. Нөөцөөрөө дэлхийн хэмжээнд яригдаж буй энэ том ордыг Засгийн газар 2010 онд эргэлтэд оруулахаар эргэлт буцалтгүй шийдчихээд байгаа юм. Тиймдээ ч гишүүд багагүй ач холбогдол өгсөн нь илт байлаа. Баасан гарагийн үдээс хойш ирц бүрддэггүй ч энэ удаа чуулганы ирц нэлээд өндөр хувьтай бүрдсэн байв.   Асуулт   тавих   гишүүд   ч хууль зөрчиж болдог юм уу» хэмээж байсан. Харин энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар «Анх Таван толгойн орд газрын лицензийг «Энержи ресурс» компани эзэмшиж байсан. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталснаар Таван толгойн орд газрын 86 хувийг төр өөрийн мэдэлд авч, 16 хувийг «Энержи ресурс» компанид үлдээ-сэн. Тиймээс «Ухаа худаг»-ийн тодорхой хэсгийг төр эзэмших боломжгүй» гэв. Ингээд Ашигт малтмалын тухай хуульд «Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн тохиолдолд тухайн орд газрын 50 хүртэл хувийг төр эзэмшинэ» гэж байдгийг гишүүд хэлж бухимдах төдий хоцорлоо.

Засгийн газрын гишүүд ажлаа мартжээ

Монголын хоёр том толгойн нэг болох энэ ордод гадны томоохон 11 компани өрсөлдөж буй. Нөөцөөрөө дэлхийн хэмжээнд яригдаж буй энэ том ордыг Засгийн газар 2010 онд эргэлтэд оруулахаар эргэлт буцалтгүй шийдчихээд байгаа юм. Тиймдээ ч гишүүд багагүй ач холбогдол өгсөн нь илт байлаа. Баасан гарагийн үдээс хойш ирц бүрддэггүй ч энэ удаа чуулганы ирц нэлээд өндөр хувьтай бүрдсэн байв. Асуулт тавих гишүүд ч их байсан. Гэвч Засгийн газрын гишүүдээс ганцхан ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар байлцаж, бусад нь хуралдаанд ирсэнгүй. ЭБЭХ-ний яамны хэдэн газрын даргыг эс тооцвол гүйцэтгэх засаглалынхан энэ асуудалд дэндүү хайнга хандан, ирсэн хэд нь ч тодорхой мэдээлэл өгч чадахгүй байсан юм. Аргаа барсан зарим гишүүд «Ингэж нэг нь асуусан болдог, нөгөө нь хариулсан болдог байдлаар дэмий явмааргүй байна» гэж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.