БОАЖ-ын сайдын мэдээлэл сонслоо
2022.11.04

БОАЖ-ын сайдын мэдээлэл сонслоо

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаарх БОАЖ-ын сайдын мэдээлэл сонслоо.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БОХХААБХ-ны 2022.10.25-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, махны экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг батлах тухай тогтоолын төслийг баталлаа.

Мөн уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсож, гишүүд асуулт асууж, байнгын хорооны гишүүдийн саналыг тусгаж хурлын тэмдэглэлээр үүрэг өгөхөөр тогтлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn