2022.10.28
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар ЦЕГ-т ажиллав
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, алба хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал болон цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүд болон төв орон нутгийн 71 байршлаас 3000 гаруй цагдаагийн байгууллагын алба хаагчид цахимаар оролцож санал, хүсэлтээ илэрхийллээ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар болон тулгамдаад байгаа асуудлын талаар танилцууллаа.