Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны ерөнхий ассамблейн V хурал болж байна
2022.10.21

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны ерөнхий ассамблейн V хурал болж байна

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейптаун хотноо 2022 оны 10 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо(A-Web)-ны ерөнхий ассамблейн V хурал болон “Сонгуулийг хамгаалах нь” олон улсын бага хуралд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран оролцож байна.

Эдгээр арга хэмжээг Өмнөд Африкийн Сонгуулийн хороо, Дэлхийн Сонгуулийн Байгууллагуудын Холбооны Нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулж байгаа бөгөөд ӨАБНУ-ын Сонгуулийн хороо нь тус холбооны даргаар сонгогдон ажиллахаар болжээ.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо(A-Web)-ны үүсгэн байгуулагч, гишүүн орнуудын нэг юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn