2022.10.19
"Хариуцлагатай сонгогч” сургалт орон даяар зохион байгуулагдаж байна
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА, НҮБХХ-ийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж байна.
Тус төсөл, хөтөлбөрийн хүрээнд бэлтггэгдсэн Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг, дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багш нар “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” гэсэн гурван үндсэн модулын хүрээнд 18-25 насны залууст сургалтыг зохион байгуулж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn