2022.09.13
Эмч, эмнэлгийн ажилтанд хүний эрхийн боловсрол олгож байна
ХЭҮК-оос Улаанбаатар хотын 9 дүүргийн 770 гаруй эрүүл мэндийн салбарын эмч, эрүүл мэндийн ажилтныг хамруулах “Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургалт эхэлж байна.
Уг сургалтыг ХЭҮК нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаагаараа онцлоготой юм.
Сургалт нь эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндийн салбарын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бодитой, хүртээмжтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ авах эрх, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхээ эдлэх, эрхээ шаардах чадавхыг олгож буйд сургалтын ач холбогдол оршино.