БЗД-ийн гэр цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлыг ярилцав
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы хамт Баянзүрх дүүргийн гэр цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцан халаалт, агааржуулалт, дулаалга зэрэг тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжуудын талаар ярилцлаа.
Тэрээр хэлэхдээ "21-р зуунд гэр цэцэрлэгт хүүхдүүдийг хүлээн авч үйл ажиллагаа явуулж байгаа нь харамсалтай ч алга эргүүлэх хооронд бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй учир одоо байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглан хүүхдүүдийг ая тухтай, аюулгүй орчинд боловсрол эзэмшүүлэх нь зүйтээ юм. Хүүхдийн сайн сайхны төлөө цаг зав гарган хамтран ажилласан UNICEF Mongolia-ийн хамт олон болон цэцэрлэгийн багш, ажилчдадаа баярлалаа.Хүүхэд бүхэн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох болтугай" гэв.
![](https://vip76.mn/media/news/original/2022/09/12/3735ef0f3c0ae72a566c1ff5c2d63bf9.jpg)
Холбоотой мэдээ
2025.02.05
2025.01.24
2025.01.23