2022.09.05
Баян-Өнжүүл сумын иргэд шинэ эмнэлэгтэй боллоо
УИХ-ын гишүүн Б.Батжаргал "Төв-аймгийн Сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилга аж ахуйн аргаар баригдан олон жил ашиглагдсан бөгөөд хана, тааз цуурч, дээврээс нуралт өгсөн тул 2020 онд аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн орон нутгийн төсвийн 994,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ барилгын ажлыг эхлүүлсэн.
Барилгын гүйцэтгэгчээр "Ий Би Си" ХХК шалгаран, ажлаа эхлүүлсэн боловч цар тахлаас үүдэлтэй хил гаалийн асуудал, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан ажил удааширсан хэдийч шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилласны үр дүнд өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, нутгийн иргэд маань чанар, стандартын шаардлагад нийцсэн шинэ барилгад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэж байна" гэв.
Цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, боловсон хүчний хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран анхаарч ажиллахаа ч илэрхийллээ.
Шинэ барилга ашиглалтад орсонтой холбогдуулан 10ш эмнэлгийн ор, зөөврийн ЭХО аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хяналтын монитор, хүчил төрөгч өтгөрүүлэгч, төрөх ор, дуслын автомат шахуурга зэрэг 10 нэр төрлийн 70,0 гаруй сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэн өгөв.