Боловсролын салбарын хүний нөөц, цалин хөлсөд яаралтай анхаарал хандуулах шаардлагатай
2022.09.02

Боловсролын салбарын хүний нөөц, цалин хөлсөд яаралтай анхаарал хандуулах шаардлагатай

Хичээлийн шинэ жилийн баярын өдөр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны 57 дугаар сургуулийн “Эрдмийн баяр”-ын нээлтэд оролцлоо.

Энэ үеэр боловсролын салбарын багш ажилтнуудын хүний нөөц, цалин хөлсөд анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцолж МҮЭ-ийн холбооноос нийт багш ажилтнуудынхаа тогтвортой ажлын байрны эрх зүйн байдал нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газарт санал шаардлагууд тавьж ажиллаж байгаа тухай хэллээ.

Тэрээр МҮЭ-ийн холбооноос тавьсан шаардлагууд эхнээсээ үр дүнд хүрч, Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын байрны баталгааг хангуулж, багш нарын  цалингийн бүтцэд өөрчлөлт оруулан цалинг нэг сая төгрөгт хүргэж чадсан ч цаашид цалин хөлсийг илүү их нэмэгдүүлэх санал шаадрдлагыг Засгийн газарт дахин хүргүүлж,  хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах орон сууцжуулах гэх мэт багш ажилтнуудын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлага байсаар байгааг онцолсон юм.