2022.08.30
Олон жил хүлээгдсэн Дулааны станцын барилгын ажил Зуунмод хотод эхэллээ
Олон жил хүлээгдсэн Дулааны станцын барилгын ажил Зуунмод хотод өнөөдрөөс /2022-08-29/ эхэлж байна.
Энэхүү дулааны станцын барилгыг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2024 оны дулааны улиралд багтаан хийж гүйцэтгэхээр "Бьюксан Инженеринг" компани шалгаран ажлаа эхлүүлж байна.
Тус станц нь 30 Гкал/ц хүчин чадалтай, аймгийн төвөөс 2.5 км зайд 9 түгээх төв бүхий 10.1 км шугамын урттай баригдахаар төлөвлөгдөж байгаа юм.
Дулааны станц ашиглалтад орсноор Зуунмод хотын айл өрхүүд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлэх, агаар орчны бохирдол буурах боломж бүрдэнэ.
Шинэ станц ашиглалтад орохтой холбогдуулан Зуунмод хотын дулаан, цэвэр, бохир усан хангамжийн 12,9 км урт шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд хийж эхлүүлээд байна.