Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд Монгол ёс заншлаасаа суралцаж байна
Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн сурагчдыг монгол ёс заншил, үндэсний өв уламжлал, аж ахуйн соёл болон амьдрах ухааны боловсрол олгох, хүүхдэд багачуудыг бүтээлч хөдөлмөрч, бие даан амьдрах чадварт сургах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн авлаа.
Тус зуслан Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн хөтөлбөрөөр сурагчдыг хүлээн авч байна.
Хүүхдүүд зусланд амарч байх үеэрээ цагаан идээ боловсруулах, учиртай уяа зангилаа сурах, монгол гэр барих, буулгах, өвлөн биелье бүжгийн сургалт, монгол ухаан арьс, эсгий урлал, багийн ажил-багийн тоглолт хөгжлийн хөтөлбөр, оньсон тоглоом, наадгай гэх мэт олон хөтөлбөрт хамрагдах юм.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06