Дорноговь аймгийн нөхөн сонгуульд МАХН ялжээ
2009.11.03

Дорноговь аймгийн нөхөн сонгуульд МАХН ялжээ

Дорноговь аймгийн ИТХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгууль энэ сарын нэгэн буюу ням гаригт болж өнгөрлөө.
МАХН-аас өмнө нь сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгч орон нутгаасаа шилжин явах өргөдлөө гаргасан тул нөхөн сонгууль зарласан байна. Нөхөн сонгуульд МАХН-аас Зvvнбаян багийн дугаар ангийн VЭХ-ны дарга, чөлөөнд байгаа бэлтгэл дэд хурандаа Г.Чулуунхvv, АН-аас Дорноговь аймгийн Засаг дарга, аймгийн АН-ын дарга П.Ганхуяг нар өрсөлджээ. Сонгуульд 936 сонгогч оролцсоноос АН-аас нэр дэвшигч 43.2 хувь, МАХН-аас нэр дэвшигч 51.25 хувийн санал авч ялалт байгуулснаар өмнө авсан намын суудлаа баталгаажуулж чадсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.