
2022.07.07
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлууллаа
УИХ-ын 2022 оны Хаврын чуулган ажлын 80 өдөр чуулж, анхдагч болон бие даасан хууль 16, нэмэлт, өөрчлөлт оруулсан 314 хууль, хууль хүчингүй болсонд тооцох 8 хууль, олон улсын гэрээ хэлэлцээр 3 хууль, нийт 341 хууль, УИХ-ын 44 тогтоолыг хэлэлцэж баталлаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хувьд хаврын чуулганаар ард иргэдэд ээлтэй хэд хэдэн хууль санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн.
Түүний өргөн мэдүүлсэн хуулиуд:
- Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2022.03.25/
- Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга /2021.03.29/
- Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /2022.06.29/
- Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл /2022.07.06/
УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батлуулсан хууль:
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга /2022.07.05/
Хаврын чуулганы хугацаанд дараах ажлын хэсэгт орж ажиллалаа:
- Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг
- Усны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах ажлын хэсэг
- Говийн аймгуудаас сонгогдсон болоод байгаль орчны чиглэлээр ажилладаг 15 гишүүн нэгдсэн Улсын Их Хурлын “Усны лобби” бүлэг
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг.

Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn