Монголчууд төмөр үйлдвэрлэж эхэллээ
2009.11.03

Монголчууд төмөр үйлдвэрлэж эхэллээ

Эрдэнэтийн Говил багт үйл ажиллагаа эрхэлдэг “Хөх ган” компани Монголд анх удаа металл төмөр үйлдвэрлэж эхлэлээ. Өмнө нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хаягдал төмрөөр арматур болон барилгын төмөр хийцийг цутгаж байсан юм. Төмрийн хүдрээс эцсийн бүтээгдэхүүн гаргаж, боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон нь хаягдал төмрийн нөөц дуусаж багйаа үед ихээхэн ач холбогдолтой. Ийнхүү монголчууд сайн чанарын төмөр, ган хийц гаргаж авах технологийг эзэмшиж чаджээ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 100 мянган тонн металл төмөр үйлдвэрлэнэ. Тус үйлдвэрийн төмөийг ашиглан сайн чанарын, төрөл бүрийн ган хийцийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой боллоо

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.