2022.07.06
Т.Энхтүвшин: Газрын тосны нөөцөө нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Галбын 11 Тариачийн 15, Баянтүмэнгийн 17, Арбулагийн 29, Давстын 31 гээд энэ хайгуулын талбай дээр хайгуулын ажил хийж байгаа юм уу? Хайгуулынхаа ажлыг яаралтай хийгээд нөөцөө нэмэгдүүлэх тал дээр одооноос анхаарч байвал яасан юм бэ.
Газрын тосны үйлдвэрийг дэмжих тухай хуулийг гаргасан. “Монгол газрын тос” компанид Давст-31 талбайг эзэмшүүлэхээр шийдвэр гарсан. Монголын үндэсний компаниуд ялангуяа “Монгол газрын тос” компани хайгуул хийх бололцоо, боломж байдаг уу? Монгол улсад хайгуул хийх томоохон хэмжээний хайгуулын өрөм байдаг уу.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн боловсон хүчний асуудал бий. Үүнийг техникийн их сургууль дээр бэлтгэх, боловсон хүчнээ одооноос хангах ажил ямар түвшинд явагдаж байгаа вэ? Цаашдаа дотоодоосоо түлш, шатахуунаа хангах, нөөцөө нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
Түүний асуултад УУХҮ-ийн сайд Г.Ёндон хариуллаа.