2022.07.01
“Монгол улсын ноос, ноолуурын салбарын тогтвортой хөгжил-2030” гэх бодлогын баримт бичгээ нэгтгэсэн замын зурагтай боллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монголын ноос ноолуурын холбооны тэргүүнээр 5 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр бид “Монгол улсын ноос, ноолуурын салбарын тогтвортой хөгжил-2030” гэх бодлогын баримт бичгээ нэгтгэсэн замын зурагтай боллоо.
Манай улсын ноос, ноолуурын салбар бол 10.0 мянга гаруй ажиллагсадтай жилд дунджаар 400 сая ам долларын борлуулалт хийгддэгээрээ улс эх орны эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын дараа ордог чухал салбар юм.
Өнөөдрийн үйл ажиллагаанд Европын холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд, хатагтай Аксель Никэйз болон салбарын мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn