"Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл”-д санал авна
2022.06.15

"Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл”-д санал авна

Энэ амралтын өдөр буюу /2022.06.19/-нд "АзтайСавар" ТББ-ын “Амьтад Амьдрах Эрхтэй” төслийн хүрээнд зохион байгуулж буй BePawsitive-2 өдөрлөг болно. Тус өдөрлөгийн үеэр “Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл”-д санал авах арга хэмжээ болно гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээллээ.

BePawsitive-2 өдөрлөгийн хүрээнд
  • - хүмүүст аюулгүй,
  • - гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй нийгмийг бий болгох,
  • - амьтан тэжээж байгаа хүмүүсийн хариуцлагыг сайжруулах,
  • - хяналтгүй үржүүлэг болон амьтан харгислалыг зогсоох,
  • - гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойг энэрэнгүй аргаар хязгаарлах зорилго бүхий "Гэрийн Тэжээвэр Амьтны Тухай Хууль"-ийн төсөлтэй танилцан, саналаа өгч өөрийн хувь нэмрээ оруулаад зогсохгүй амьтанд хайртай хүмүүстэй болон өөрийн хайртай гэрийн тэжээвэр амьтадтайгаа өдрийг зугаатай өнгөрүүлээрэй.

Та өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

  • ⁃ "Гэрийн Тэжээвэр Амьтны Тухай Хууль”-ийн төсөлтэй танилцах, санал өгөх
  • ⁃ Амьтантайгаа хамт хөгжөөнт тэмцээнд оролцох
  • ⁃ Амьтдынхаа сарвуу, хоншоор зэргээр урьдчилж бэлдсэн цаас, эко тор, үүргэвч болон футволкон дээр зуруулан авах
  • ⁃ Тусгай чимэглэсэн хэсэгт зургаа авхуулаад тэр дор нь хэвлүүлэн авах
  • ⁃ Хайртай амьтантайгаа танилцсан болон хамтдаа өнгөрүүлсэн дурсамжуудаа хуваалцах бусад азтай савруудын түүхтэй танилцах
  • ⁃ Үрчлүүлэх нохой, мууруудын тусгайлан бэлдсэн зураг, танилцуулгыг үзэхээс гадна “Азтай савар - Амьтанд Хайртай Залуус” фэйсбүүк группээс гэрийн тэжээвэр амьтан хэрхэн үрчилж авах, шаардлага, бэлтгэх зүйлс зэргийн талаар зөвлөгөө авах
  • ⁃ Азтай саврын нэрийн бүтээгдэхүүн болон хамтрагч байгууллагуудын борлуулдаг амьтны хэрэгсэл, хоол худалдан авах
  • ⁃ “Азтай савар - Амьтанд Хайртай Залуус” ТББ-т мөнгөн болон биет хандив өргөх
  • ⁃ Дуудлага худалдаанд оролцон “Азтай савар - Амьтанд Хайртай Залуус” ТББ-д хандив өргөх боломжтой.

Өдөрлөгийн линк: https://fb.me/e/eR4rY1VXh

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn