2022.06.15
Ё.Баатарбилэг: Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох асуудлыг заавал тогтоол баталж зохицуулах шаардлага байгаа юу
УИХ-ын НББХ-ны хуралдаанаар Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Төрийн ордны хойд талын цэцэрлэг иргэдэд нээлттэй болох юм байна. Зарим асуудлыг журмаар зохицуулж болох юм байна. УИХ-ын үйл ажиллагаатай танилцах, гишүүдтэй уулзах хүмүүсийг энгийн хувцастай орохыг зөвшөөрсөн байна. Энэ зөв. Харин төрийн ордонд үйл ажиллагаа явуулж байгаа албан хаагчдын хувьд дотоод хувцаслалтаа анхаарах ёстой. Энэ хүмүүс төрийн нэрийн өмнөөс гэсэн гуншинтай явдаг учраас хувцаслалтын соёл дээр анхаарах хэрэгтэй. Энэ бол төр болон иргэдээ хүндэлж байгаа нэг хэлбэр.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn