ХЭҮК-ын гишүүдийг Эрүүгийн танхимын шүүгчид хүлээн авч уулзав
2022.06.15

ХЭҮК-ын гишүүдийг Эрүүгийн танхимын шүүгчид хүлээн авч уулзав

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус комиссын гишүүнээр томилсон С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр томилсон Я.Цэлмэн нарыг Улсын дээд шүүхийн шүүгчдэд танилцуулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, “Мендезийн зарчим”-ыг нэвтрүүлэх, “Шүүн таслах ажиллагаанд хүний эрхийг хангах нь” гарын авлагыг шинэчлэн гаргах, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцын нэр томьёоны зөв ойлголтыг тогтоож, шүүхийн практикт хэрэглэх явдлыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг өргөн хүрээтэй сэдвээр шүүгчид болон ХЭҮК-ын гишүүд харилцан санал бодлоо солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.

Уулзалтад ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн С.Дондов, Я.Цэлмэн, Б.Энхболд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Батдэлгэр, Д.Эрдэнэбалсүрэн, нар оролцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn