“Стандарт ба шударга бизнесийн хөгжил” нээлттэй хэлэлцүүлэг болно
2009.10.26

“Стандарт ба шударга бизнесийн хөгжил” нээлттэй хэлэлцүүлэг болно

Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарчилал хэмжил зүйн газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран “Стандарт ба шударга бизнесийн хөгжил” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 30-ны өдөр төр, засгийн үйлчилгээний “Элит” төвд зохион байгуулах гэж байна.

Өнөө цагт мөрдөж буй стандартаас үүдсэн хүнд суртал, чирэгдлийг арилгах, үр дүнтэй хэрэгжиж болох стандартыг батлан гаргахад хувийн хэвшлийн байр суурийг тодорхойлох, энэ талаар бизнес эрхлэгчдийн гаргасан санал санаачилгуудыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан тавьж шийдвэрлүүлэх зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хэлэлцүүлэгт Худалдаа эд эрхлэгчдийн хоршоологчдын холбоо, Монголын үнэт эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо, Хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Хүнсчдийн холбоо, Монголын хувийн эмнэлгүүдийн холбоо, Монголын барилгачдын холбоо, Уул уурхайн ассоциаци, Оёдол хувцас үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс, шир үйлдвэрлэлийн холбооны гишүүн компани, аж ахуйн нэгжийн эзэд, захирлууд оролцож, өмнөө тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцан, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга байгууламж, уул уурхайн салбарын стандартыг өөрчлөх асуудлаар тодорхой санал дэвшүүлэх юм байна.

Нээлттэй хэлэлцүүлгээс бизнес эрхлэгчид Зөвлөмж гаргах бөгөөд түүнийг нь Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар хамтран Засгийн газарт уламжлах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.