Дорнод аймгийн Халхгол сум "Улсын тэргүүний сум" боллоо
Дорнод аймгийн Халхгол сум "Улсын тэргүүний сум" цол, өргөмжлөлөө гардан авлаа. Цол, өргөмжлөлийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн гардуулан өгсөн юм.
![](https://vip76.mn/media/news/original/2022/05/30/9791779ea2c78b27380b0e39150667a7.jpg)
Дорнод аймгийн Халхгол сум нь Монгол орны хамгийн зүүн хягаарт оршдог ба тус сум нь 2,8 сая га газар нутагтай, баруун талаараа Матад сум, зүүн болон хойд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг. Сумын төв нь аймгийн төвөөс 356 км, нийслэл Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай.
![](https://vip76.mn/media/news/original/2022/05/30/69b2918b00c3db15394e128e8ee11840.jpg)
Холбоотой мэдээ
2024.04.26
2024.04.24
2024.04.19