2022.05.26

Ц.Идэрбат: Газар тариаланг сэргээхийн тулд мал аж ахуйн бүс нутгийг эзлэх нь хэр оновчтой вэ

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Монгол улсын мал, бэлчээрийн даац 2 дахин их болсон гэж байна. Үүнээс болж аймаг, сум, баг хооронд малчдын дунд хэрүүл тэмцэл болж байна. Тариалангийн бүсэд байгаа энэ олон малаа хаашаа явуулах вэ. Иймд яам мах, арьсны үнийн өсгөх талаар ямар ажил хийх гэж байна вэ. Цаашдаа малаа цөөлье гэвэл эрчимжсэн малаа өсгөх ёстой. Тариаланчид том газарт хашаа хатгаад бага газар тариалан эрхэлдэг.

Малаас болж ургац алдаагүй, харин цаг уурын нөхцөлөөс шалтгаалж байгаа. Иймд үүлэнд нөлөөлөх сумны асуудал, мөн хашаажуулах, малчин, тариаланч хоёрын хариуцлагын нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Дэмжихэд хэцүү хуулийн төсөл орж ирж байна. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.   

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn