"Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх" хэлэлцүүлэг боллоо
"Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд "Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Канадын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран 2018 оноос хэрэгжүүлж байгаа билээ.Төслийн хүрээнд төрийн албаны чадавхыг бэхжүүлэх замаар тогтвортой, шударга, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бий болгоход чиглэсэн шинэтгэлийн тэргүүлэх чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх юм.
Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг нь дэд төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн гишүүдийг бэхжүүлэх, харилцан туршлага хуваалцаж, байгууллагын соёл, төрийн албан хаагчийн ёс зүйтэй шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох мэдлэг, ур чадвартай болгоход чиглэлээ.
Мөн ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэгдэх шинэ мэдлэг, арга хэрэгсэл, яамны албан хаагчдын ёс зүйтэй соёлыг бүтээхэд “Ёс зүйн зөвлөл”-д дэмжлэг үзүүлэх зэрэг болно.