2022.05.26

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцод нийт 196 орон нэгдэн оржээ

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар Монгол Улсад зохион байгуулснаар байгал орчны доройтол, цөлжилттэй тэмцэхэд хөрөнгө оруулалт татах, шинэ технологи нэвтрүүлэх том боломж гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэв.

Тодруулбал, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний уулзалт Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо энэ дугаар сарын 9-11-нд болсон. Энэ үеэр 17 дугаар бага хурлыг анх удаа Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.