Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн энхийн манаанд зогсох болно
2022.05.18

Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн энхийн манаанд зогсох болно

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2022” арга хэмжээ албан ёсоор эхэллээ. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалд Монгол улс хөл нийлүүлэн алхахад инновацийн хөгжлийг дэмжих бодит тогтолцоог бий болгон хөгжүүлэх чухал.

УИХ-ын гишүүн Н.Учрал 2016 онд Улсын Их Хуралд сонгогдсоноосоо хойш Инновацийн үйл ажиллагааг дэмжих Лобби бүлэг байгуулж, 2019 онд Инновацийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийг ахлаж батлуулан, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан билээ.

Энэ хүрээнд 2020 онд Инновац, цахим бодлогын байнгын хороог Монгол Улсын Их Хурал анх удаа байгуулж өнөөдрийн байдлаар шаардлагатай хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж, тус хуулиудын хэрэгжилтийн энхийн манаанд зогсож байна.

Одоо бид хуулиа хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхэд шаардлагатай механизмыг тогтоож хоорондын уялдааг хангах хэрэгтэй. Тиймээс энэ жилийн “ИННОВАЦИЙН 7 ХОНОГ” “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхэц болж, илүү үр дүнтэй, нийгэм эдийн засагт үр өгөөжтэй, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчидтэйгээ хамтарсан түншлэлийг бий болгож шинэлэг санаа, шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулж хөрөнгө оруулагчдыг татаж амжилтаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. Мөн энэхүү арга хэмжээнд цахиурын хөндийд цахиур хагалах хүсэл сонирхолтой залуус та бүхнийг өргөнөөр ирж оролцох боломжтой юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn