2022.04.29
"Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч" цогц сургалт боллоо
Монголын Эмнести Интернэшнл, Хүний эрхийн үндэсний комисс хамтран "Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч" 2 өдрийн цогц сургалт зохион байгууллаа.
Уг сургалтад хүний эрхийн идэвхтнүүд, ХЭҮК-ын шинээр томилогдсон албан хаагчид, Иргэний нийгмийн байгууллагын ажиглагчид, хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөл оролцож байна.
Жагсаал цуглааны үеэр ажиглалт хийх нь хүний эрхийн зөрчил гарах магадлалыг бууруулах, хүчирхийллийн баримтыг цуглуулснаар буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд хувь нэмэр оруулна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn