Цахим шилжилт хийх эрх зүйн орчин бүрдсэн, харин одоо хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй
2022.05.11

Цахим шилжилт хийх эрх зүйн орчин бүрдсэн, харин одоо хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй

Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн удирдлага, албан хаагчидтай Цахим хөгжлийг дэмжих “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай”, Кибер аюулгүй байдлын тухай”, “Цахим гарын үсгийн тухай” хуулиудын хэрэгжилтэд анхаарах сэдвээр уулзалт, хэлэлцүүлгийг танхим болон цахимаар Инновац, цахим бодлогын байнгын хорооноос зохион байгууллаа.

Цахим шилжилт хийхэд Төрийн бүх шатны байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд та бүхэн манлайлан ажиллаж хуулийн хэрэгжилтийг хангаж иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх бүх бололцоог бүрдүүлэх үлдээд байна. Төр өөрөө цахим шилжилт хийж байж иргэд, аж ахуй нэгжүүдээ уриалж Монголчууд бид нийтээрээ цахимжиж чадна.

Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахимжилт нэн чухал. Хүнээс хамааралтай биш технологид суурилсан шинжлэх ухаанч шийдвэрүүд авилгаас ангид нийгмийг бий болгоно.
Цахимжуулж хандлагаа өөрчилж чадвал төрийн үйлчилгээ хурдан шуурхай, ил тод нээлттэй болох нь дамжиггүй. Эрх зүйн орчноо бүрдүүлсэн бол хэрэгжүүлэх нь түүний 50 хувь шүү.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn