Сүхбаатар дүүрэг төрийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалтаар хоёрдугаарт эрэмблэгдэв
2022.05.10

Сүхбаатар дүүрэг төрийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалтаар хоёрдугаарт эрэмблэгдэв

Төрийн үйлчилгээний салбарт 2021 онд хэрэгжсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дүүрэг тус бүрээр ангилбал, манай Сүхбаатар дүүрэг хоёрдугаарт эрэмбэлэгдсан талаар тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээллээ.

Тухайлбал, 9,3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 5 ажил хийгджээ. Тэрээр төрийн байгууллагаар хурдан шуурхай, чирэгдэлгүй, цаг алдалгүй үйлчлүүлэх иргэдийн санал хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн Төрийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалтуудыг тусгаж, тусламж үйлчилгээг сайжруулахаар ажиллахаа илэрхийлж байлаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn