Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд "Дата төв” нээгдлээ
2022.05.10

Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд "Дата төв” нээгдлээ

“Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Дата төв”-ийн нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр /2022.05.10/ Улсын бүртгэлийн ерөнхий газарт боллоо. Энэхүү арга хэмжээг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон КОЙКА төслийн хүрээнд хэрэгжүүлэгч UplusIT sonsortium хамтран зохион байгуулсан юм. Тодруулбал, төслийн гүйцэтгэгчээр БНСУ-н Uplus IT консорциум шалгаран 2020 оны 12 дугаар сарын 18-наас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд хэрэгжүүлэхээр болсон билээ.

 

“Дата төв”-ийн нээлтэд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, БНСУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Park Injung -/ПАК ИН-ЖОН/ Койкагийн Суурин төлөөлөгч Kim Jun Mo -/КИМ ЖУН-МҮ/, Койкагийн Орлогч дарга Lee Ja Young  - /ЛИ ЖА-ЁОН/, ЮУ ПЛАС АЙ ТИ   төслийн менежер Park GiYoung -/ПАК ГИ-ЮУН, ЮУ ПЛАС АЙ ТИ  төслийн багийн ахлагч Seo HeungSub - /СО ХӨН-СОП/, ТИ ЭС ЛАЙН System-ын Гүйцэтгэх захирал: Ahn InYeop - / АН ИН-ЁП /   болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

 

 БНСУ-ын КОЙКА-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 144 дүгээр тогтоолд “Нэг иргэн–Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрт “Бүртгэлийн байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, программ хангамжийг шинэчлэх, сайжруулах”, “Бүртгэлийн байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлж, чадавхжуулах” гэж тус тус заасан.

Төсөл хэрэгжсэнээр Улсын бүртгэлийн анхан шатны нэгжийн техник хэрэгслийг болон серверийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, мэргэжлийн албан хаагчдыг чадавхжуулах ач холбогдолтой юм.       

 УБЕГ-аас байгуулагдсан ажлын хэсэг дараах ажлуудыг хийсэн.

 Үүнд:

1.       Нэгжийн болон серверийн өрөөний тоног төхөөрөмж хүлээн авах, бүртгэлийн нэгжүүдэд хүргэж өгөх ажлыг зохион байгуулав.

2021 оны 05 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл доорхи тоног төхөөрөмжийг хүлээн авсан. Үүнд:

  •       Нэгжийн тоног төхөөрөмж 7 төрлийн 2942 ширхэг
  •       Сервер болон тоног төхөөрөмжүүд 30 төрлийн 104 ширхэг
  •     Сервер болон аюулгүй байдлын, мэдээллийн сангийн албан ёсны лиценз 7 төрлийн 49 ширхэг.

Үүнээс нэгжийн тоног төхөөрөмжийг 21 аймаг 365 сум 8 тосгон, 9 дүүрэг 172 хороонд ажиллаж байгаа улсын бүртгэгчид хүлээлгэж өгсөн. Мөн 34 улсад байгаа МУ-н ЭСЯ, гадаадын төлөөлөгчийн газарт ГХЯ-аар дамжуулан 50 ширхэг бүртгэлийн нэгжийн тоног төхөөрөмжийн иж бүрдлийг хүргүүлэх ажлуудыг зохион байгуулсан.

  2.         Шинээр байгуулах сервер, мониторинг, UPS-ны өрөөг зохион байгуулах, засвар хийгдсэн өрөөг хүлээн авах ажлын хүрээнд:

Төслийн хүрээнд мэдээллийн технологийн газрын байрны 2 дугаар давхарт шинээр байгуулах серверийн өрөө, мониторингийн өрөө, 1 дүгээр давхарт байгуулах UPS байрлуулах өрөөний зохион байгуулалт, засвар, тохижилтын ажлыг хийхэд оролцон 2020 оны 8 дугаар сард манай байгууллагад хүлээлгэн өгсөн.

  3.         Мэдээллийн технологийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд:

Төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжүүдийг суурилуулж ажиллууллах, лиценз бүхий мэдээллийн сангийн программуудыг ажиллуулах чадварыг эзэмших, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах уулзалтуудад оролцов. Мэдэллийн технологийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг дотоод  болон гадаадын гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулсан.

Дотоодод хийгдэх сургалт 4 сэдвийн 11 төрлийн нийт 51 хоногийн сургалтыг  2021 оны 11-ээс 12 дугаар сард мэргэжлийн сургалтын байгууллагаар хийлгэхэд МТ-ийн албан хаагчдыг хамруулсан.

Гадаадад хийгдэх сургалт 4 сэдвийн 22 төрлийн нийт 23 хоногийн сургалтыг 2022 оны 4-өөс  6 дугаар сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөгдсөн. Сургалтууд хийгдэж эхэлсэн. 

 4.         Төслийн гүйцэтгэгч компанитай уулзалт зохион байгуулах, баталгаажуулах ажлын хүрээнд: 

Төслийн гүйцэтгэгч БНСУ-ын консорциум бөгөөд цар тахлын үед төсөл хэрэгжиж буй онцлогтой учир хэрэгжүүлэгч байгууллагатай хийгдэх бүх уулзалтууд онлайнаар хийгдэж байсан. Уулзалтын тэмдэглэлийг төслийн багаас ирүүлж уулзалтад оролцсон ажилтан танилцан,  баталгаажуулан хүргүүлж байв.  

  5.         Тулгарсан асуудал шийдвэрлүүлэх ажлын хүрээнд:

Төслийн санхүүжүүлэгч байгууллага КОЙКА-тай байнгын холбоотой байж төслийн хүрээнд гарч буй аливаа бэрхшээл асуудлыг цаг тухайд мэдээлэл солилцон Ерөнхий газрын даргад танилцуулан шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллалаа. Тухайлбал серверийн өрөө шинээр байгуулагдаж хүчин чадал өндөртэй тоног төхөөрөмж, генератор, ups суурилагдах үед одоо байгаа тогны хүчдэл ажлуулж дийлэхгүй тооцоолол гарсан учир цахилгааны эх үүсвэрийг өргөтгөх шаардлага тулгарсан. Иймд төсвийн эх үүсвэрийг шийдүүлж цахилгааныг өргөтгөх ажлыг зохион байгуулсан.

 Койка-н abc хөтөлбөрт хамрагдсан

 БНСУ-ын ЗГ-аас КОВИД-19 цар тахлын халдвар хамгааллаар олон улсад хэрэгжүүж буй хамтын ажиллагааны хүрээнд “Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төсөл (2020~2022/”-өөр дамжуулан улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгсэл нийлүүлэв.

Манай байгууллага нь тусгай чиг үүргийн хүрээнд  цар тахлын хэсэгчилсэн болон хатуу, хөл хорионы үед ч төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэн ажилласан  ба энэхүү хүнд үеийг даван туулахад халдвар хамгааллын хэрэгсэл цагаа олсон тусламж болсон. Ариутгалын хэрэгслийг 21 аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн хэлтэсээр дамжуулан албан хаагчдад хүргэн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. /Нийт хүлээн авсан ариутгалын хэрэгслийн тоо: 12 төрлийн нийт 518’370 ширхэг./

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn