2022.05.10
Ж.Бат-Эрдэнэ: Дагалдах хуульд өөрчлөлт оруулна гэдэг саналыг дэмжиж байна.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022.05.10/-ны өдрийн хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Г.Ганболд гишүүний гаргасан саналыг дэмжиж байна. Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Газар зохион байгуулалтын тухай хууль, Ашигт малтмалыг ашиглах хуульд тодорхой өөрчлөлтийг оруулж, эргээд УИХ-аар оруулах гэсэн агуулгыг шингээх ёстой байх. УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын гаргасан ажлын хэсгийн тогтоолыг дэмжиж байгаа. Зөв зүйтэй заалтууд орж ирсэн. Хамгийн гол нь үүнийгээ хэрэгжүүлэхэд олон өөрчлөлт хийх шаардлагатай болж байна. Тиймээс үүнийгээ дагасан зайлшгүй өөрчлөх хуулийн жагсаалтыг нэмэх шаардлагатай гэж үзээд байна. Ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаж, байгаль орчинд ээлгүй хандах тийм үзэл санаатай зүйлд зөвшөөрөл олгодоггүй байх нь чухал юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn