Улсын нийт төсөв 332.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ манай улсын эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулсан юм. Танилцуулгаас хархад Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн дүн эхний есөн сард нэг их наяд 331.4 тэрбум төгрөг, нийт зарлага болон эргэн төлөгдөх зээлийн цэвэр дүн нэг их наяд 663.9 тэрбум төгрөг байгаа нь 332.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахад нөлөөлжээ.
Төсвийн алдагдал ийнхүү өмнөх оноосоо 329.4 тэрбумаар нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт орлогоосоо 20.3 хувиар өндөр байгаатай холбоотой юм байна.
Эхний есөн сард татварын нийт орлого өмнөх оноосоо 24.3 хувь буюу 343.7 тэрбум төгрөгөөр буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 246.2 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 67.5 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 7.2 тэрбум төгрөгөөр тус тус буурсантай холбоотой байжээ.
Манай улс 2009 оны эхний есөн сарын байдлаар нийт 111 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт хоёр тэрбум 778.1 сая ам.доллар болсон байна. Үүнээс экспорт нэг тэрбум 293.8 сая ам.доллар, импорт нэг тэрбум 484.3 сая ам.доллар байгаа аж. Өнгөрөгч есөн сард гадаад худалдааны тэнцэл 190.5 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оноосоо 276.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны есөн сараас нэг тэрбум 605 сая ам.доллараар буурлаа.