Бахархалт багш нарын төлөөлөл Н.Раднааханд
2022.04.25

Бахархалт багш нарын төлөөлөл Н.Раднааханд

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллав.

Хэдийгээр амралтын өдөр боловч Алаг-Эрдэнэ сумын ЕБС-ийн физикийн багш Н.Раднааханд 7-10 дугаар ангийн сурагчидтайгаа ангидаа хичээллэж байлаа. Сумын сургуульд байгалийн ухааны лабораторийн хүртээмж бага.

Хичээлийн цагаар бүх хүүхэд туршилт хийх боломж гардаггүй учир амралтын өдрүүдэд цахилгаан хэлхээ гэсэн сэдвийн хүрээнд туршилт хийж байсан юм. Сурагчид багштайгаа хамтран сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан гаргах боломжтой жижиг байшин бүтээж байлаа. Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг Н.Раднааханд багш болон түүн шиг мянган мянган багш нартаа ажлын амжилт хүсье.