
Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагааг явуулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.21\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох"-оор, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл"-ийн 3.1-д Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Эрдэнэсийн сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тус тус заасан болон хууль, тогтоомжуудад оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор төслийг боловсруулжээ.