2022.04.12

Д.Өнөрболор: Төрийн өмчит компанид тендерийн хууль үйлчлэхгүй гэдгээ тайлбарла

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022,04,12/-ны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 

Энэ хуулийн төсөлд хэд хэдэн сайн өөрчлөлт байна. Гэхдээ эрсдэлтэй өөрчлөлт бас байна гэж харлаа. Тухайлбал хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 2т, УИХ-аас баталсан хөгжлийн төслийн санхүүжилтийн 30 хүртэл хувийг төрийн өмчийн компаниас зарцуулахад тендерийн хууль үйлчлэхгүй гэжээ. Төрийн өмчит компани хөрөнгө бол Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн байдаг. Энэ өөрчлөлтөөр бол төсвөөс гадуур байдаг, зарцуулах эрхийг олгох ийм агуулгатай юм байна гэж ойлгогдож байна.

Өнөөдөр Эрдэставан толгой ХК бонд авах замаар төрийн өмчийг зөвшөөрөлгүй гэсэн асуудал олон нийтээс шүүмжлэл дагуулаад байгаа. Ерөнхий сайдын зүгээс хяналтгүй мөнгө эргэлдэж байгааг сануулсаар байна. Шинэ сэргэлтийн хүрээнд хэрэгжих хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлээд явах боломжтой.        

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn