"Хариуцлагатай сонгогч" сургалтын үр дүнтэй танилцлаа
2022.03.09

"Хариуцлагатай сонгогч" сургалтын үр дүнтэй танилцлаа

БНСУ-ын Койка байгууллагын санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд "Хариуцлагатай сонгогч"-ийн сургагч багшийн болон залуу сонгогч-оролцогчдын туршилтын сургалтыг Сонгогчдын боловсрол төв ТББ-аас амжилттай зохион байгуулж дуусаад сургалтын үр дүн, сургалтаас гарсан зөвлөмжийг танилцуулах уулзалтыг өнөөдөр /2022.03.09/ зохион байгууллаа.

Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалт зохион байгуулах явцад гарч болзошгүй эрсдэл, цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү туршилтын сургалтыг зохион байгуулсан юм. Туршилтын сургалтаас гарсан санал дүгнэлтэнд тулгуурлан "Хариуцлагатай сонгогч" сургалтын хөтөлбөрийг сайжруулан боловсруулснаа Сонгуулийн ерөнхий хороонд ийнхүү хүлээлгэн өгөв.

Сонгуулийн ерөнхий хороо 2022-2024 онуудад сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилготой уг төслийг хариуцан хэрэгжүүлэх юм.