
Ц.Даваасүрэн: Сонгуулийн пропорциональ тогтолцоонд шилжвэл хэсэг хүмүүс насан туршдаа гишүүн болдог байдал руу орно
УИХ - ын гишүүн Ц.Даваасүрэн сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ .
Тэрбээр " Мажоритар засаглал нь олонхийн засаглал юм . Өөрөөр хэлбэл , олон түмэн саналаа өгч гишүүдээ сонгодог гэсэн үг . Харин пропорциональ тогтолцоонд шилжчихвэл намын даргын жагсаал эсвэл тухайн улс төрийн бүлэглэлийн жагсаалтаар гарна . Улмаар ядуурал , улс төрийн нөхцөл байдал улам л даамжирна . Үүнээс гадна нэг хэсэг гишүүн насан туршдаа гишүүн болдог ийм байдал руу орох учраас би пропорциональ тогтолцоог дэмждэггүй .
Хэрэв намаар дамжуулж төр барьдаг болчихвол Үндсэн хуулийн гол үзэл баримтлал байхгүй болчихно . УИХ цэвэршээд байгаа зүйл нь иргэдийн оролцоотой байхгүй юу . Хэрэв намын жагсаалтаар гардаг байсан бол Дубай зэрэгт нэр орооцолдсон хүмүүс парламентад сууж л байгаа " гэлээ .
Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох болон УИХ - ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа
Энэ асуудлаар тэрбээр " Үндсэн хуулийн цэцэд уг асуудлаар маргаан гаргасан юм байна гэж ойлгоод байгаа . Түүнээс биш гишүүд санаачлавал Үндсэн хуулийн тогтвортой байх асуудалд нөлөөлж эхэлнэ . Нийгэм сайнаар хүлээж авахгүй байх гэж бодож байна . Иргэд өөрийнхөө сонгох эрхийг алдая гэж бодохгүй биз дээ .