“Тарифын хэлэлцээр ба Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл” зөвлөгөөн боллоо
2022.03.29

“Тарифын хэлэлцээр ба Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл” зөвлөгөөн боллоо

Энэхүү арга хэмжээг Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сантай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус салбарын 10 гаруй гол холбоодын төлөөлөл оролцож, санал сэтгэгдэлээ хуваалцлаа.

Нээлтэд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат оролцож үг хэлэхдээ, ажилчдынхаа эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэж, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа ААНБ-ыг МҮЭ-ийн холбоо дэмжинэ гэлээ.

Уг зөвлөгөөний зорилго нь Хөнгөн үйлдвэрийн салбарт зохистой, тэнцвэртэй тарифын хэлэлцээр байгуулах замаар хөдөлмөр, удирдлагын харилцааг боловсронгуй болгож, шинэчлэгдсэн Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй сорилтуудыг даван туулахад талуудын байр суурь, ойлголтыг нэгтгэхэд чиглэжээ.