
2022.03.29
СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд улсын төрөлжсөн олимпиад эхэллээ
Улсын их хурлын гишүүн Б.Жаргалмаагийн нэрэмжит 2021-2022 оны улсын төрөлжсөн олимпиадын Газарзүйн хичээлийн нэгийн даваа СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд амжилттай болж өндөрлөлөө.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Газарзүйн олимпиадад СХД-ийн төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 1 нийт 24 сургуулийн 9, 11, 12-р ангийн 218 сурагчид 2 ангилалд, багшийн ангилалд 20 багш оюун ухаанаа дайчлан өрсөлдлөө.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тус олимпиадыг зохион байгуулсан С.Энх-Ариун захиралтай "Хөгжил" цогцолбор сургуулийн хамт олонд талархал илэрхийлж, дараагийн шатанд оролцох багш сурагчиддаа амжилт хүслээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn