
МҮЭХ-ны шаардлага, саналын мөрөөр тодорхой шийдвэрүүд гарч эхэллээ
МҮЭ-ийн Холбоо болон МБШУҮЭ-ийн холбооны санал, шаардлагын мөрөөр тодорхой шийдвэрүүд эхнээсээ гарч байна.
Тодруулбал ТҮ1-3 дугаар зэрэгэлэлийн албан хаагчдын өмнө тулгамдаад буй асуудлын хүрээнд УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн санал шаардлагын хүрээнд МБШУЯ-наас Засгийн газарт холбогдох асуудлыг танилцуулсан байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2022.03.16-ны хуралдаанаар,
✅ТҮ1-3 ажилчдын цалин хөлсийг энэ гуравдугаар сард багтаан хэвийн горимд оруулах,
✅Дутуу эх үүсвэрүүдийг төсөвт шуурхай зохицуулалт хийж ажилчдыг хохиролгүй болгох
✅ТҮ1-4 ажилчдын цалингийн доод шатлалыг нэмэгдүүлэх шийдвэр чиглэл гаргасан байна.
МҮЭ-ийн Холбоо болон Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны зүгээс Засгийн газрын дээрх шийдвэр тушаал бодит байдалд бүрэн хэрэгжих, УИХ-аар зохих хуульд өөрчлөлт оруулж, алдаатай шийдвэрийг засах хүртэл санал шаардлагаа тавьсаар байх болно гэдгийг мэдэгдээд буй юм.